- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 310-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 11
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2006 оны 310 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрэм"-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"7.1. Хэрэг эрхлэх газар тэргүүн дэд дарга болон хоёр дэд даргатай байна. Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг Засгийн газар зохих журмын дагуу томилж, чөлөөлнө."
2. Мөн дүрмийн 7.5 дахь хэсгийн "дэд дарга" гэснийг "дэд дарга нар" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
