- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг з/б-х, хяналт тавих үүрэг бүхий/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 15
Улаанбаатар хот
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.4, Өрсөлдөөний тухай хуулийн 13.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 404 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.ДАШДОРЖ
Текст томруулах
A
A
A
