A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар 25

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай

Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Балдангийн Баатарзориг, Самдангийн Цэдэндамба нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсугай.

2.Энэ тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД