- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 54
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх "Шинжиан бейшин роуд энд бридж констракшн" ХХК-ийн 300, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүр засварлах, Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих "Чайна райлвэй твэнти бюро групп корпорэйшн монголиа" ХХК-ийн 164, Дорнод аймгийн Тамсагийн сав газрын XIX, XXI гэрээт талбайд газрын тос олборлох "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн 990 ажилтанд 2016 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоолын дагуу авч ажиллуулах ажилтныг 2016 онд буцаан гаргаж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдээлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР
Текст томруулах
A
A
A
