A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

Сонгуулийн зардлын хэмжээгбатлах тухай

Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулан санхүүжигдэх зардлын хэмжээг 13,904,601,571.0 /арван гурван тэрбум есөн зуун дөрвөн сая зургаан зуун нэг мянга таван зуун далан нэг/ төгрөг байхаар тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан зардлыг дараахь байдлаар Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт нэгтгэн төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:

1/Сонгуулийн ерөнхий хорооны батлагдсан төсвөөс 6,6 тэрбум төгрөгийг;

2/Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн батлагдсан зардлаас хэмнэгдсэн төсвөөс 1,5 тэрбум төгрөгийг;

3/Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулиар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт хуваарилсан зардлаас 5.8 тэрбум төгрөгийг.

3.Энэхүү зардлыг Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу зарцуулахыг Сонгуулийн ерөнхий хороо /Ч.Содномцэрэн/-нд зөвшөөрсүгэй.

4.Энэ тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД