- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 28
Төрийн ордон, Улаанбаатар хот
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
