A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 31

Төрийн ордон, Улаанбаатар хот

Yндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт "... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, … эрхтэй … " гэснийг зөрчсөн байна" гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД