A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр

Дугаар 33

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Энхбаярын Батшугарыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД