- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр
Дугаар 44
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын санал, дүгнэлтийг авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
