- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр
Дугаар 46
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
1/Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2/Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3/Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4/"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
7/Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл;
8/Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл;
9/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
10/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;
11/Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
13/Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;
14/"Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
15/Сонгуулийн тухай хуулийн төсөл;
16/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17/Ач санах тухай хуулийн төсөл;
18/Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл;
20/Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
21/бусад.
2.Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон энэ тогтоолын 1-д зааснаас бусад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.
3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.
4.Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Монгол Улсын Засгийн газар, Байнгын хороодын дарга, Улсын Их Хурал дахь намын бүлгийн дарга нар болон Тамгын газар /Ц.Цолмон/-т тус тус даалгасугай.
5.Энэ тогтоолыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
