- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 300-р тогтоол/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 90
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлах тухай" Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолын үйлчлэлийг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд түр түдгэлзүүлсүгэй.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан, дүнг 2017 оны 7 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.СЭРГЭЛЭН
Текст томруулах
A
A
A
