- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 38-р тогтоол, ЗГ-ын 2001 оны 134-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр
Дугаар 79
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 38 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн "Сангийн яамтай" гэснийг "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай" гэж өөрчилсүгэй.
2. Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам"-ын 5, 10, 17, 18, 21, 23 дахь заалтын "Сангийн яам" гэснийг "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар" гэж, 9, 20, 24 дэх заалтын "Сангийн яамны" гэснийг "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын" гэж, 13 дахь заалтын "Сангийн яамнаас" гэснийг "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас" гэж, 14 дэх заалтын "Сангийн яамаар батлуулан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт" гэснийг "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт" гэж, 11 дэх заалтын "Сангийн сайд" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар" гэж, 17 дахь заалтын "Сангийн сайд" гэснийг "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар" гэж, 19 дэх заалтын "Сангийн яаманд" гэснийг "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
