A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шүүх, прокурор, онцгой байдал, тагнуул, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гааль, шүүхийн шинжилгээний албан хаагчид болон Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх үүрэг бүхий "Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг"-ийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулсугай.

2. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоож, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 134 дүгээр тогтоол, "Төслийн хэрэгжилтийг хангах тухай" Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 323 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ