A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 80

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2017 оны 123 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 245, 335 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 47, 175,  234, 237 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 316, 367, 394 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 147 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.)

2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 84

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, явц, үр дүнг хагас, бүтэн жилээр Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН