- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012 оны 98-р тогтоолд/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 89
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.3, 7.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "3асгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 14 дүгээр хавсралтаар баталсан "Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:
Дарга -Монгол Улсын Ерөнхий сайд
Орлогч дарга -Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
Гишүүд: -Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд;
-Сангийн дэд сайд;
-Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх;
-Барилга, хот байгуулалтын дэд сайд;
-Зам, тээврийн хөгжлийн дэд сайд;
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд;
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд;
-Эрчим хүчний дэд сайд;
-Эрүүл мэндийн дэд сайд
-Үндэсний хөгжлийн газрын дарга;
-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга;
-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч;
-Монгол Улсын их сургуулийн захирал;
-Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал;
-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал;
-Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал;
-Үндэсний технологийн дээд сургуулийн захирал;
-"Шинэ Монгол" технологийн дээд сургуулийн захирал.
Нарийн бичгийн дарга -Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн (хавсран гүйцэтгэх).
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A