- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН АЛБАДЫГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 347 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 97
Улаанбаатар хот
ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН АЛБАДЫГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 347 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 16.2, 17.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гамшгаас хамгаалах улсын албад, тэдгээрийн түшиглэн ажиллах төрийн захиргааны байгууллага, албадын дарга нарыг хавсралт ёсоор баталсугай.
2. Гамшгаас хамгаалах улсын албадын бүрэлдэхүүнийг томилон тэдгээрийн гүйцэтгэх үүргийг тогтоож, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг улсын албадын дарга нарт, улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай" Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A
