- Нүүр
- Олон талт гэрээ
- ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН ДҮРЭМ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН ДҮРЭМ
1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
![]() |
1 дүгээр зүйл |
![]() |
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмээр Нэгдсэн Үндэстний шүүхийн гол байгууллага гэж тогтоосон Олон улсын шүүх нь энэхүү дүрмийн дор дурдсан заалтуудын дагуу байгуулагдаж ажиллана. |
![]() |
I БҮЛЭГ |
![]() |
ШҮҮХИЙН БҮТЭЦ |
![]() |
2 дугаар зүйл |
![]() |
Шүүх нь тухайн улсынхаа шүүхийн байгууллагын дээд албан тушаалд томилогдоход тавьдаг ёс суртахууны эрхэм чанарыг дээдэлдэг чигч шударга хүмүүс болон олон улсын эрх зүйн салбарт нэрд гарсан хуульчдын дотроос тэдний иргэний харьяаллыг үл харгалзан сонгосон бие даасан шүүгчдийн багаас бүрдэнэ. |
![]() |
3 дугаар зүйл |
![]() |
1. Шүүх арван таван гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дотор нэг улсын хоёр иргэн байж үл болно. |
![]() |
2. Шүүхийн бүрэлдэхүүнд нэгээс илүү улсын харьяат гэж тооцогдох хүн байвал түүнийг иргэний болон улс төрийн эрхээ ердийн байдлаар эдэлдэг улсынх нь иргэн гэж үзнэ. |
![]() |
4 дүгээр зүйл |
![]() |
1. Доорх заалтуудын дагуу шүүхийн гишүүдийг Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимын үндэсний бүлгүүдийн санал болгосон нэрсийн жагсаалт дотроос Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөл сонгоно. |
![]() |
2. Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимд төлөөлөлгүй Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн хувьд, нэр дэвшигчид нь энэ зорилгоор тухайн улсын засгийн газраас байгуулсан үндэсний бүлгээс сонгогдох бөгөөд чингэхдээ олон улсын мөргөлдөөнийг эв зүйгээр шийдвэрлэх тухай Гаагийн 1907 оны конвенцийн 44 дүгээр зүйлийн дагуу тогтоосон Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимын гишүүдийг сонгодог нөхцлийг баримтална. |
![]() |
3. Энэхүү шүүхийн дүрэмд оролцогч Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улс шүүхийн гишүүдийг сонгоход оролцох болзлын тухайд тусгайлан заасан хэлэлцээр байхгүй тохиолдолд Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий Ассамблей тогтооно. |
![]() |
5 дугаар зүйл |
![]() |
1. Сонгууль болох өдрөөс доод тал нь гурван сарын өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү дүрэмд оролцогч улсын харьяат Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимын гишүүд болон 4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан журмын дагуу томилогдсон үндэсний бүлгийн гишүүдэд хандаж шүүхийн гишүүний үүргийг тохоож болох хүмүүсийг үндэсний бүлэг бүрээс заасан хугацааны дотор нэр заан дэвшүүлэх тухай санлыг албан ёсоор бичгээр тавина. |
![]() |
2. Ямар ч бүлэг дөрвөөс илүү хүний нэр дэвшүүлж болохгүй бөгөөд хоёроос илүүгүй нь тухайн бүлгийн харьяалагдах улсын иргэн байх ёстой. Бүлгээс нэр дэвшсэн хүний тоо, түүнд оногдох суудлын тооноос ямар ч нөхцөлд хоёр дахинаас илүү байж болохгүй. |
![]() |
6 дугаар зүйл |
![]() |
Тухайн бүлэг ийнхүү нэр дэвшүүлэхийнхээ өмнө өөрийн орны шүүхийн дээд шатны байгууллага, хуулийн дээд сургууль, салбар сургууль, үндэсний академи болон эрх зүйн судалгаа явуулдаг олон улсын академиудын үндэсний салбарын саналыг авсан байвал зохино. |
![]() |
7 дугаар зүйл |
![]() |
1. Ерөнхий нарийн бичгийн дарга нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар гаргана. 12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гагцхүү энэ жагсаалтад орсон хүмүүс л сонгогдож болно. |
![]() |
2. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ жагсаалтыг Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлд оруулна. |
![]() |
8 дугаар зүйл |
![]() |
Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөл нь шүүхийн гишүүдийн сонгуулийг тус тусдаа бие даан явуулна. |
![]() |
9 дүгээр зүйл |
![]() |
Сонгогчид сонголт хийхдээ тухайн хүн тавигдаж буй бүх шаардлагыг хангасан эсэхийг бодолцохоос гадна шүүгчдийн баг бүхэлдээ дэлхийн соёл иргэншлийн гол хэлбэрүүд болон эрх зүйн үндсэн тогтолцоонуудыг төлөөлсөн байх ёстойг бодолцсон байвал зохино. |
![]() |
10 дугаар зүйл |
![]() |
1. Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн аль алинд үнэмлэхүй олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно. |
![]() |
2. Шүүгчдийг сонгох эсхүл 12 дугаар зүйлд заасан зөвшилцөх комиссын гишүүдийг томилох талаархи Аюулгүйн Зөвлөлд аливаа санал хураалтыг байнгын ба байнгын бус гишүүн гэж ялгаварлахгүйгээр явуулна. |
![]() |
3. Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлд үнэмлэхүй олонхийн санал авсан нэг улсын иргэн нэгээс илүү байвал насаар ахмадыг нь сонгогдсонд тооцно. |
![]() |
11 дүгээр зүйл |
![]() |
Сонгууль явагдасан анхны хуралдааны дараа нэг буюу хэд хэдэн орон тоо сул үлдсэн байвал хоёр дахь хуралдааныг, шаардлагатай бол гурав дахь хуралдааныг хийнэ. |
![]() |
12 дугаар зүйл |
![]() |
1. Хэрэв гурав дахь хуралдааны дараа нэг буюу хэд хэдэн орон тоо сул хэвээр үлдвэл орон тоо тус бүрд Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцэгдэж, үнэмлэхүйн олонхийн саналаар сонгогдох нэг хүний нэр дэвшүүлэх зорилгоор Ерөнхий Ассамблейгээс гурав, Аюулгүйн Зөвлөлөөс гурав нийт зургаан гишүүний бүрэлдхүүнтэй зөвшилцөх комиссыг Ерөнхий Ассамблей, эсхүл Аюулгүйн Зөвлөлийн шаардлагаар хэдийд ч байгуулж болно. |
![]() |
2. Хэрэв зөвшилцөх комисс, тавигдаж буй шаардлагыг хангасан боловч 7 дугаар зүйлд заасан нэр дэвшигчдийн жагсаалтад нэр нь ороогүй хүнийг санал нэгтэйгээр зөвшөөрсөн тохиодолд түүний нэрийг уг жагсаалтад оруулж болно. |
![]() |
3. Хэрэв зөвшилцөх комисс сонгууль үр дүнд хүрэхгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл түрүүнд нь шүүхийн гишүүдээр сонгогдсон шүүгчид Ерөнхий Ассамблей буюу Аюулгүйн Зөвлөлд явуулсан сонгуульд санал авсан хүмүүсийн дотроос сул орон тоонд сонгох ажлыг Аюулгүйн Зөвлөлөөс тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ. |
![]() |
4. Шүүгчдийн санал тэнцүү хуваагдвал сонгуулийг насаар ахмад шүүгчийн саналаар шийдвэрлэнэ. |
![]() |
13 дугаар зүйл |
![]() |
1. Шүүхийн гишүүд есөн жилийн хугацаатай сонгогдох бөгөөд улиран сонгогдож болно. Чингэхдээ шүүхийн анхны бүрэлдэхүүнд орсон таван шүүгчийн бүрэн эрхийн хугацаа гурван жилийн дараа, дахиад таван шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жилийн дараа тус тус дуусна. |
![]() |
2. Анхны сонгууль дууссан даруйд шүүгчдийн хэн нь дээр дурдсан эхний гурван жил болон зургаан жилийн хугацаагаар сонгогдсонд тооцогдохыг Ерөнхий нарийн бичгийн дарга шодож тогтооно. |
![]() |
3. Шүүхийн гишүүд орных нь хүн сонгогдож ажилдаа орох хүртэл албан үүргээ гүйцэтгэх бөгөөд шүүхийн бүрэлдэхүүнээс гарсан ч өмнө нь нэгэнт шүүж эхэлсэн аливаа хэрэг байвал түүнийгээ дуусгах үүрэгтэй. |
![]() |
4. Шүүхийн гишүүн огцрох тохиолдолд энэ тухай өргөдлөө Ерөнхий нарийн бичгийн даргад уламжлуулахаар шүүхийн даргын нэр дээр гаргана. Өргөдлийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээж авснаар тухайн гишүүний орон тоо суларна. |
![]() |
14 дүгээр зүйл |
![]() |
Суларсан орон тоог нөхөхдөө анхны сонгуулийг явуулах талаар тогтоосон журмыг баримтлахаас гадна дараахь дүрмийг мөрдөнө: Орон тоо суларснаас хойш сарын дотор Ерөнхий нарийн бичгийн дарга 5 дугаар зүйлд заасан албан бичгийг илгээж эхлэх бөгөөд сонгуулийн өдрийг Аюулгүйн Зөвлөл тогтооно. |
![]() |
15 дугаар зүйл |
![]() |
Бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө огцорсон гишүүний оронд сонгогдсон шүүхийн гишүүн урьдах хүний бүрэн эрхийн хугацааг дуусах хүртэл уг албан тушаалд үлдэнэ. |
![]() |
16 дугаар зүйл |
![]() |
1. Шүүхийн гишүүд улс төр буюу захиргааны аливаа үүрэг гүйцэтгэх болон мэргэжлийн чанартай өөр ажил эрхлэхийг хориглоно. |
![]() |
2. Энэ асуудлаар эргэлзээтэй зүйл гарвал шүүх магадлан шийдвэрлэнэ. |
![]() |
17 дугаар зүйл |
![]() |
1. Шүүхийн гишүүн аливаа хэрэгт төлөөлөгч, итгэмжит буюу өмгөөлөгчийн хувиар оролцохыг хориглоно. |
![]() |
2. Шүүхийн гишүүн урьд өмнө аль нэг талын төлөөлөгч, итгэмжит буюу өмгөөлөгчөөр эсхүл үндэсний буюу олон улсын шүүх, мөрдөн байцаах комиссын гишүүний хувьд болон өөр ямар нэгэн хэлбэрээр тухайн хэрэгт оролцож байсан тохиолдолд хэргийг таслан шийдвэрлэхэд оролцож үл болно. |
![]() |
3. Энэ асуудлаар эргэлзээтэй зүйл гарвал шүүх магадлан шийдвэрлэнэ. |
![]() |
18 дугаар зүйл |
![]() |
1. Шүүхийн гишүүнийг тавигдаж буй шаардлагад нийцэхээ больсон гэж бусад гишүүд санал нэгтэйгээр үзэхээс бусад тохиолдолд албан тушаалаас нь огцруулахыг хориглоно. |
![]() |
2. Энэ тухай шүүхийн нарийн бичгийн дарга Ерөнхий нарийн бичгийн даргад албан ёсоор нотолгоо илгээнэ. |
![]() |
3. Энэхүү нотолгоог хийснээр тухайн гишүүний орон тоог суларсанд тооцно. |
![]() |
19 дүгээр зүйл |
![]() |
Шүүхийн гишүүд шүүхийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ. |
![]() |
20 дугаар зүйл |
![]() |
Шүүхийн гишүүн бүр албан тушаалаа хүлээн авахын өмнө, үүргээ аль нэг талыг барилгүй, үнэнч шударгаар гүйцэтгэнэ гэдгээ шүүхийн нээлттэй хуралдаан дээр ёс төртэйгөөр мэдэгдэнэ. |
![]() |
21 дүгээр зүйл |
![]() |
1. Шүүх гурван жилийн хугацаатайгаар дарга, дэд даргыг сонгоно. Тэд улиран сонгогдож болно. |
![]() |
2. Шүүх нарийн бичгийн даргыг томилох бөгөөд шаардлагатай гэж үзвэл бусад албан тушаалтан нарыг томилох арга хэмжээ авч болно. |
![]() |
22 дугаар зүйл |
![]() |
1. Шүүх Гааг хотод байрлана. Шүүх зохимжтой гэж үзсэн үедээ хаа ч, хэдийд ч хуралдаж, үйл ажиллагаагаа явуулахад энэ байдал саад болохгүй. |
![]() |
2. Шүүхийн дарга, нарийн бичгийн дарга шүүх байрлаж буй газар байнгын оршин сууна. |
![]() |
23 дугаар зүйл |
![]() |
1. Шүүн таслах ажиллагаа түр завсарлахаас бусад үед шүүх байнга ажиллана. Шүүн таслах ажиллагаа хэзээ, ямар хугацаагаар завсарлахыг шүүх өөрөө тогтооно. |
![]() |
2. Шүүхийн гишүүд ээлжийн амралт эдлэх эрхтэй бөгөөд амралтын хугацаа, товыг Гааг хотоос шүүгчийн эх орондоо байнга оршин суудаг газар хүртэлх зайг харгалзан үзээд шүүх тогтооно. |
![]() |
3. Ээлжийн амралтаа эдлэх, өвчний улмаас чөлөө авах болон даргад зохих ёсоор мэдэгдсэн, хүндэтгэн үзэх өөр шалтгаанаар эзгүй байх бусад тохиолдолд шүүхийн гишүүд шүүхийн ажилд оролцоход байнга бэлэн байна. |
![]() |
24 дүгээр зүйл |
![]() |
1. Шүүхийн гишүүн ямар нэг онцгой шалтгаанаар тухайн хэргийг шийдвэрлэхэд өөрийгөө оролцох ёсгүй гэж үзсэн бол энэ тухай даргад мэдэгдэнэ. |
![]() |
2. Дарга шүүхийн аль нэг гишүүнийг ямар нэг онцгой шалтгаанаар тухайн хэргийг таслах шүүх хуралдаанд оролцох ёсгүй гэж үзвэл энэ тухайгаа түүнд урьдчилан сануулна. |
![]() |
3. Ийм тохиолдолд шүүхийн гишүүн даргатай санал нийлэхгүй бол асуудлыг шүүх магадлан шийдвэрлэнэ. |
![]() |
25 дугаар зүйл |
![]() |
1. Энэхүү дүрэмд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх бүрэн бүрэлдхүүнтэйгээр хуралдана. |
![]() |
2. Шүүхийг бүрдэл болгох шүүгчдийн тоо арван нэгээс доошгүй байвал тухайн нөхцөл байдлаас шалтгаалан нэг буюу хэд хэдэн шүүгч ээлжээр шүүх хуралдаанд оролцохоос чөлөөлөгдөж болохыг шүүхийн дэгийн горимд тусгаж болно. |
![]() |
3. Шүүхийн есөн гишүүн оролцсон хуралдааныг хүчин төгөлдөрт тооцно. |
![]() |
26 дугаар зүйл |
![]() |
1. Хөдөлмөрийн асуудал, дамжин өнгөрөх тээвэр, харилцаа холбоо зэрэг тодорхой ангилалд хамаарах хэргийг хянан шийдвэрлэх зорилгоор шүүх өөрийн үзэмжээр гурав буюу түүнээс дээш тооны шүүгчийн бүрэлдэхүүнтэй танхимуудыг зохих шаардлагыг харгалзан байгуулж болно. |
![]() |
2. Шүүх хэргийг тусгайлан хянан шийдвэрлэх танхимыг хэдийд ч байгуулж болно. Тийм танхимыг бүрдүүлэх шүүгчдийн тоог тухайн хэрэгт оролцогч талуудын сайшаан зөвшөөрснөөр шүүх тогтооно. |
![]() |
3. Хэрэв талууд хүсэлт гаргавал тухайн хэргийг энэ зүйлд заасан танхимууд авч хэлэлцэн шүүнэ. |
![]() |
27 дугаар зүйл |
![]() |
26, 29 дүгээр зүйлд дурдсан аль нэг танхимын гаргасан шийдвэрийг шүүхийн өөрийнх нь гаргасан шийдвэр гэж үзнэ. |
![]() |
28 дугаар зүйл |
![]() |
Талуудын зөвшөөрснөөр 26, 29 дүгээр зүйлд дурдсан танхимууд Гааг хотоос өөр газар хуралдаж, чиг үүргээ хэрэгжүүлж болно. |
![]() |
29 дүгээр зүйл |
![]() |
Хэрэг шийдвэрлэх явцыг хурдасгах зорилгоор шүүх жил бүр таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй танхим байгуулах бөгөөд тэр нь талуудын хүсэлтээр хялбарчилсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж болно. Танхимын хуралдаанд өөрсдийгөө оролцох боломжгүй гэж үзэх шүүгчид гарвал оронд нь ажиллуулах зорилгоор хоёр шүүгчийг нэмж томилно. |
![]() |
30 дугаар зүйл |
![]() |
1. Шүүх чиг үүргээ биелүүлэх журмыг тодорхойлсон дэгээ зохиох бөгөөд тухайлбал, шүүх үйл ажиллагаа явуулах дүрмийг тогтооно. |
![]() |
2. Шүүх болон түүний танхимын хуралдаанд шинжээчийг шүүн таслах эрхгүйгээр оролцуулах тухай шүүхийн дэгд зааж болно. |
![]() |
31 дүгээр зүйл |
![]() |
1. Талуудын иргэний харьяатад байгаа шүүгчид шүүхээр тухайн хэргийг хэлэлцэх хуралдаанд оролцох эрхтэй. |
![]() |
2. Хэрэв шүүх хуралдааны бүрэлдхүүнд нэг талын харьяат шүүгч байлцаж байгаа бол нөгөө тал шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгчээр байлцуулахаар дурын хүнээ сонгон авч болно. Гэхдээ тийм хүнийг 4, 5 дугаар зүйлд заасан журмаар нэр дэвшигдэж байсан хүмүүсээс голчлон сонгоно. |
![]() |
3. Хэрэв шүүх хуралдааны бүрэлдэхүүнд орсон шүүгчдийн дотор талуудын харьяат нэг ч иргэн байхгүй байвал талууд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчээ сонгож болно. |
![]() |
4. Энэ зүйлийн заалтуудыг 26, 29 дүгээр зүйлд дурдсан тохиолдлуудад мөрдлөг болгоно. Тийм тохиолдолд сонирхогч талуудын харьяат шүүхийн гишүүдэд, хэрэв тийм шүүгчид байхгүй буюу байгаа нь шүүх хуралдаанд байлцах боломжгүй үед талуудын тусгайлан сонгосон шүүгчдэд байраа тавьж өгөхийг танхимын бүрэлдэхүүнд орсон шүүхийн нэг буюу шаардлагатай бол хоёр гишүүнд дарга хүсэлт болгоно. |
![]() |
5. Хэрэв хэд хэдэн талууд нийтлэг асуудалтай байгаа бол энэ нь нэгэнт өмнөх заалтуудад хамаарах тул тэдгээрийг нэг тал гэж тооцно. Энэ асуудлаар ямар нэг эргэлзээтэй зүйл гарвал шүүх магадлан шийдвэрлэнэ. |
![]() |
6. Энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан ёсоор сонгогдсон шүүгчид нь энэхүү дүрмийн 2 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн 20, 24 дүгээр зүйлээр тогтоогдсон болзлуудыг хангах ёстой. Тэд шийдвэр гаргахад бусад шүүгчидтэй адил тэгш эрхтэйгээр оролцоно. |
![]() |
32 дугаар зүйл |
![]() |
1. Шүүхийн гишүүн жилийн цалин авна. |
![]() |
2. Дарга жилийн тусгай нэмэгдэл авна. |
![]() |
3. Дэд дарга даргын үүрэг гүйцэтгэсэн өдөр бүрээр тусгай нэмэгдэл авна. |
![]() |
4. 31 дүгээр зүйлд заасан журмаар сонгогдсон бөгөөд шүүхийн гишүүн биш шүүгчид чиг үүргээ гүйцэтгэсэн өдөр бүрээр шан хөлс авна. |
![]() |
5. Цалин, нэмэгдэл болон шан хөлсний хэмжээг Ерөнхий Ассамблей тогтооно. Нэгэнт тогтоосон хэмжээг шүүгчдийн алба хаах хугацааны туршид багасгаж үл болно. |
![]() |
6. Шүүхийн нарийн бичгийн даргын цалинг шүүхээс оруулсан саналаар Ерөнхий Ассамблей тогтооно. |
![]() |
7. Шүүхийн гишүүд, шүүхийн нарийн бичгийн даргыг халагдах үед тэтгэвэр олгох, түүнчлэн шүүхийн гишүүд, шүүхийн нарийн бичгийн дарга замын зардлаа нөхөн авах болзлуудыг Ерөнхий Ассамблейн тогтоосон журмаар тодорхойлно. |
![]() |
8. Дээр дурдсан цалин, нэмэгдэл, шан хөлс аливаа татвараас чөлөөлөгдөнө. |
![]() |
33 дугаар зүйл |
![]() |
Шүүхийн зардлыг Ерөнхий Ассамблейн тогтоосон журмаар Нэгдсэн Үндэстний Байгууллага хариуцна. |
![]() |
II БҮЛЭГ |
![]() |
ШҮҮХИЙН ЭРХ МЭДЭЛ |
![]() |
34 дүгээр зүйл |
![]() |
1. Шүүхээр хэргээ хянан шийдвэрлүүлэх тал нь гагцхүү улс байна. |
![]() |
2. Шүүх нь хянан үзэж байгаа хэргүүддээ хамаарах мэдээллийг олон улсын олон нийтийн байгууллагуудаас дэгийнхээ болзол шаардлагыг баримтлан хүсч гаргуулан авахаас гадна дурдсан байгууллагуудаас өөрсдийн санаачлагаар өгсөн мэдээллийг хүлээн авна. |
![]() |
3. Шүүхийн хянан үзэж байгаа хэрэгтэй холбогдуулан олон улсын ямар нэг байгууллагыг үүсгэн байгуулсан баримт бичиг буюу тийм баримт бичгийн дагуу байгуулсан олон улсын конвенцийн тухайд шүүхээс тайлбар гаргах шаардлагатай болвол шүүхийн нарийн бичгийн дарга тэрхүү олон улсын байгууллагад энэ тухай мэдээлж, хэргийн шүүн таслах бүх хуралдаануудын тэмдэглэлийн хуулбарын хамт хүргүүлнэ. |
![]() |
35 дугаар зүйл |
![]() |
1. Шүүх нь энэхүү дүрэмд оролцогч улсуудад нээлттэй байна. |
![]() |
2. Бусад улсад шүүх нээлттэй байх болзлыг мөрдөгдөж буй гэрээнүүдэд орсон тусгай заалтуудыг баримтлан Аюулгүйн Зөвлөл тогтоох бөгөөд ийм болзол нь талуудын шүүхийн өмнө тэгш биш байдалд оруулж хэрхэвч үл болно. |