- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-3-4-ний өдрийн 137-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 108
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2016 оны 137 дугаар тогтоолоор баталсан "Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам"-ын 2.2 дахь заалтын "орон сууцны нийт талбайн хэмжээг" гэсний дараа "барилга, хот байгуулалтын болон" гэж нэмсүгэй.
2. Мөн журмын 1.2.1, 1.2.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1.2.1. төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, нийтийн зориулалттай орон сууц;
1.2.2. аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барьсан бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан амины орон сууц."
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Барилга, хот байгуулалтын сайд Г.МӨНХБАЯР
Текст томруулах
A
A
A
