A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 114

Улаанбаатар хот

НЭГ УДААГИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 14.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган авто замын боомтоор нэг удаагийн арга хэмжээ болгон 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 7 хоногт багтаан БНХАУ-аас худалдан авах гоц халдварт бог малын мялзан өвчний 11.5 сая тун вакциныг нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт даалгасугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ