A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1. Үндэсний хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а) Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс;

б) Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтэс (судалгаа, шинжилгээний албатай);

в) Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтэс (концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албатай);

г) Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэс;

д) Захиргаа, удирдлагын хэлтэс (хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албатай).

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Ерөнхий сайдын 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг 2016 оны 8 дугаар сард багтаан боловсруулж батлуулахыг Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ