A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 127

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 32.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолоор баталсан "Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан барилга, тээврийн хэрэгслээс гадна төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалт"-ын 16 дахь заалтын "Авлигатай тэмцэх газрын байр (А,Б корпус)" гэснийг "Авлигатай тэмцэх газрын байр (А,Б,В корпус)" гэж өөрчилсүгэй.

2. Авлигатай тэмцэх газрын байрны В корпуст байнгын ажиллагаатай хамгаалалтын цэг, түр ажиллагаатай хамгаалалтын цэг тус тус нэгийг ажиллуулах болсонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт, цаашид жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ