- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийн тухай

/Энэ тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ
2016 оны 10 сарын 06 өдөр Дугаар 50 Төрийн ордон, Улаанбаатар хот
Yндсэн хуулийн цэцийн 2016 оны
10 дугаар дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт "... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасныг зөрчсөн байна." гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
2.Энэ тогтоолыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
