A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 141

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт, зардлын норматив батлах тухай" Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 84 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын норматив, нийтлэг жишиг батлах тухай" Засгийн газрын 2002 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын "Нэг" дэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН