A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 54

Төрийн ордон,Улаанбаатар хот

ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, "Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын 2011 оны 10 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, "Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД