A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 58

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГЫН ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Жамсрангийн Бямбадоржийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД