- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГААР ТОМИЛОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 59
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГААР ТОМИЛОХ ТУХАЙ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Жамсрангийн Бямбадоржийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилсугай.
2.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
