A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/-ИЙН ТӨСӨЛ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 60

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/-ИЙН ТӨСӨЛ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Хилийн боомтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД