A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 144

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын спортын гавьяат мастер, үндэсний бөхийн Даяар дуурсагдах, Далай даян, Дархан аварга Бадамдоригийн Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг 2016 онд тэмдэглэсүгэй.

2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулан, зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт даалгасугай.

3. Ойн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөв болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандиваар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Булган аймгийн Засаг дарга З.Батзоригт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ