- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 149
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа "Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн"-г "Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв" болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг өөрчлөн зохион байгуулахтай холбогдуулан уг хүрээлэнгийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа "Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв"-ийн нэрийг "Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори" болгон өөрчилж, "Биобэлдмэлийн үйлдвэр" төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлсүгэй.
3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орон тооны дээд хязгаарыг 110 байхаар тогтоосугай.
4. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын "Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн" гэснийг "Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв" болгон өөрчилсүгэй
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Эрүүл мэндийн сайд А.ЦОГЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
