- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 11 сарын 10 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот
Дугаар 63
/Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 0-18 насны хүүхэд бүрд олгох мөнгөн тэтгэмжийг дараахь байдлаар зохион байгуулж олгохыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:
1/Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур эрэмбэлэгдсэн өрхийн хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгох;
/Энэ дэд заалтад Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2/энэ тогтоолын 1 дэх заалтын 1-д зааснаас бусад хүүхдэд 2019 оноос эхлэн нөхөж олгох;
/Энэ дэд заалтыг Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
3/энэ тогтоолын 1 дэх заалтын 2-т заасан нөхөж олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийн эх үүсвэрийг тухай бүр үе шаттайгаар Засгийн газрын үнэт цаас гарган бүрдүүлэх.
/Энэ дэд заалтыг Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
2.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
