- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 66
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Төрийн албаны тухай хуулийн 281дүгээр зүйлийн 281.2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
