A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 67

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалт, 28.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 10 хувиар тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД