A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 88 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 8 дахь заалтын "Дарга - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд" гэснийг "Дарга - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд" гэж, 38 дахь заалтын "Дарга - Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд" гэснийг "Дарга - Гадаад харилцааны дэд сайд" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Гадаад харилцааны сайд Ц.МӨНХ-ОРГИЛ