- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 154
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ын дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
а/ 2.1 дэх заалт:
2.1. Энгийн гадаад паспорт нь Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ИКАО)-ын стандартад нийцсэн байна."
б/ 3.2 дахь заалт:
3.2. Энгийн гадаад паспорт нь 5 хүртэл жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болно."
2. Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ын 3.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх