A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 155

Улаанбаатар хот

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2017 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Тусгай зориулалтаар 2017 онд угалз 68, тэх 75, халиун буга 32, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 500 толгойг барьж буцаан тавиулахаар тус тус тогтоосугай.

Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулах агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээ"-ний хүснэгтийн дээд талд "ам.доллараар" гэснийг "тооцооны нэгж" гэж, мөн хавсралтын 1, 2, 3, 5, 6, 7, 18, 20, 21, 23 дахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчилсүгэй:

(тооцооны нэгжээр)

Ан амьтны нэр

Олзворын жишиг үнэ

Төлбөр

Хураамж

Нэг. Хөхтөн

1

Угалз а/ алтайн

24000,0

17000,0

4000,0

б/говийн

14000,0

10000,0

2000,0

2

Тэх а/алтайн

3000,0

2100,0

500,0

б/говийн

2600,0

1850,0

450,0

3

Халиун буга

1600,0

1000,0

340,0

5

Цагаан зээр

250,0

160,0

60,0

6

Бор гөрөөс

700,0

500,0

160,0

7

Зэрлэг гахай

320,0

200,0

70,0

Хоёр. Шувуу

18

Ой хээрийн бусад агнуурын шувуу

20,0

12,0

5,0

20

Нугас

18,0

10,0

6,0

Гурав. Загас

21

Тул: бариад усанд нь эргүүлж тавих

150,0

100,0

30,0

23

Бусад агнуурын загас

24,0

14,0

6,0

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ