- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 408-р тогтоолд/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 157
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалт"-ын 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчилсүгэй:
№ |
Үл хөдлөх хөрөнгийн нэр |
Байршил |
Ашиглалтад орсон он |
Балансын үнэ (мян/төг) |
Эзэмшигч хуулийн этгээд |
Шилжүүлэн авах хуулийн этгээд |
3 | Богдын зуны ордон, Богдын торгон цэргийн байр, Дондогдуламын сэрүүн лаврин | Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж | 1924 | 22123,8 | Удирдлагын академи | Богд хааны ордон музей |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A