A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 158

Улаанбаатар хот

ОЮУТНЫ СПОРТЫН IY ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5, 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монголын оюутны спортын IY их наадмыг 2017 онд орон даяар зохион байгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт даалгасугай.

2. Оюутны спортын IY их наадмын анхан шатны тэмцээний зардлыг төсөвтөө тусган санхүүжүүлж, зохион байгуулахыг нийслэл, дүүрэг болон холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Оюутны спортын IY их наадмыг зохион байгуулж, дүнг 2018 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ