A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ /Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 179

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

Гишүүд: -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд;

-Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн (зөвшилцсөнөөр);

-Гаалийн ерөнхий газрын хяналт шалгалтын асуудал хариуцсан дэд дарга;

-Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга;

-Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга (тохиролцсоноор);

-Санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн мэргэшсэн брокерүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга (тохиролцсоноор);

-Монголын махны холбооны гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх (тохиролцсоноор).

Нарийн бичгийн дарга -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого,төлөвлөлтийн газрын хөдөө аж ахуйн биржийн асуудалхариуцсан мэргэжилтэн.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 433 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд П.СЭРГЭЛЭН