A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 183

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгж"-ийн "Хоёр. Орон нутаг дахь салбар, нэгж" гэсэн хэсгийн дараах заалтад дор дурдсан нэмэлт оруулсугай:

а) "Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар" гэсэн 6 дахь заалтад:

"Халхгол сум дахь Гал унтраах, аврах IҮ зэрэглэлийн 62 дугаар анги" гэж;

б) "Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар" гэсэн 7 дахь заалтад:

"Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг" гэж;

в) "Бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар" гэсэн 16 дахь заалтад:

"Ханбогд сум дахь Гал унтраах, аврах IY зэрэглэлийн 66 дугаар анги Гурвантэс сум дахь Гал унтраах, аврах IY зэрэглэлийн 67 дугаар анги" гэж.

2. Гал унтраах, аврах анги, эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагааг 2018 оноос эхлүүлэхээр тооцон, 2017 онд багтаан бэлтгэл ажлыг нь хангуулж, шаардагдах зардлыг 2018 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ