- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ОРУУЛАХ ДАВТАМЖ, ОНОШИЛГООНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 213
Улаанбаатар хот
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ОРУУЛАХ ДАВТАМЖ, ОНОШИЛГООНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Автотээврийн тухай хуулийн 5.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.
2. Автотээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн оноос хойшхи 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байсугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Автотээврийн хэрэгслийг үзлэгт оруулах хугацаа, оношлогооны төлбөрийн жишиг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.ГАНБАТ
Текст томруулах
A
A
A