- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ /Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 177
Улаанбаатар хот
УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гааль, татварын мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2. "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2017 оны 153-р тогтоолоор нэмэлт орсон/
3. "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоон мөрдүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор) нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A