A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 02

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 271дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Жигжидсүрэнгийн Ядамсүрэнг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Жигжидийн Үнэнбат, Хуягийн Ганбаатар, Ямааранзын Эрхэмбаяр, Дэмчигжавын Моломжамц, Чимидийн Энхбаатар, Дуламсүрэнгийн Нямаа нарыг тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД