- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 316-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 3
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Бараа, материалын хэвийн хорогдлын хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 316 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "... 11 дүгээр хавсралт" гэсний дараа ""Шингэрүүлсэн шатдаг хийг вагонцистернээс буулгахад гарах хэвийн хорогдлын норм"-ыг 12 дугаар хавсралт, "Шингэрүүлсэн шатдаг хийг автоцистернд ачих, буулгахад гарах хэвийн хорогдлын норм"-ыг 13 дугаар хавсралт, "Шингэрүүлсэн шатдаг хийгээр ахуйн хэрэглээний баллон цэнэглэхэд гарах хэвийн хорогдлын норм"-ыг 14 дүгээр хавсралт, "Шингэрүүлсэн шатдаг хийг хадгалахад гарах хэвийн хорогдлын норм"-ыг 15 дугаар хавсралт, "Шингэрүүлсэн шатдаг хийн техник, тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх үед гарах хэвийн хорогдлын норм"-ыг 16 дугаар хавсралт" гэж нэмсүгэй.
2. "Бараа, материалын хэвийн хорогдлын хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 316 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад "8 дугаар бүлэг. Шингэрүүлсэн шатдаг хий" гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A
