- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 132-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 15
Улаанбаатар хот
ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар тогтоолоор баталсан "Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм"-ийн 3.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.3. Хорооны дарга, орон тооны хоёр гишүүн нь дээд боловсролтой, эрчим хүчний салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна. Орон тооны бус хоёр гишүүн нь дээд боловсролтой, эрчим хүчний салбарын зохих мэдлэг, дадлага туршлагатай, Монгол Улсын иргэн байна."
2. Мөн тогтоолоор баталсан "Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм"-ийн 3.5.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Эрчим хүчний сайд П.ГАНХҮҮ
Текст томруулах
A
A
A
