- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 26
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2413дахь заалт нэмсүгэй:
№ | Концессын зүйлийн нэр | Концессын зүйлийн тодорхойлолт | Концессын төрөл | Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ | Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх | Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
2413_# | Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумыг холбосон хатуу хучилттай авто зам төсөл | Дорноговь аймгийн Сайншанд сумаас Дэлгэрэх сум хүртэлх 130 км хатуу хучилттай авто зам барих төсөл | Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх | Авто замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих шилжүүлэх
| Судлан шийдвэрлэх | Судлан шийдвэрлэх |
3. Концесс эзэмшигч хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг шороон замаар тээвэрлэх асуудлыг судлан шийдвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A

