A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 16

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолд дор дурдсан агуулга бүхий 21 дүгээр зүйл нэмсүгэй:

"21. Засгийн газраас улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал гэж үзэн тэргүүлэх ач холбогдол өгч байгаа 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулахгүй концессын зарим төслийг "барих-шилжүүлэх" төрлөөр хэрэгжүүлэхэд энэ тогтоолын 1 дүгээр зүйл хамаарахгүй."

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ