A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 142 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "...шимтгэлийг 3.0 хувиар" гэснийг "...шимтгэлийг 2.8 хувиар" гэж, "...шимтгэлийг 2.0 хувиар" гэснийг "...шимтгэлийг 1.8 хувиар" гэж, мөн тогтоолын 2 дугаар зүйлийн "...хэмжээг 1.0 хувиар" гэснийг "...хэмжээг 0.8 хувиар" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолоор баталсан 1 дүгээр хавсралтын гарчгийн "...шимтгэлийг 3.0 хувиар" гэснийг "...шимтгэлийг 2.8 хувиар" гэж, 2 дугаар хавсралтын гарчгийн "...шимтгэлийг 2.0 хувиар" гэснийг "...шимтгэлийг 1.8 хувиар" гэж тус тус өөрчилсүгэй.

3. Энэ тогтоолыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд Н.НОМТОЙБАЯР