A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр

Дугаар А/62

Улаанбаатар хот

Гаалийн тухай хуулийн 232.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Бүрэн буюу бүрэн бус суудлын автомашин, суудлын автомашины кузовыг тодорхойлон ангилах заавар"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Зааврыг гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хэрэглэхийг гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга Ё.Бат-Эрдэнэд даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 02 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.АСРАЛТ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3688 душаарт бүртгэв.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/102

Улаанбаатар хот

ТУШААЛ, ЖУРАМ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711  дүгээр зүйлийн 2711.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт, "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, цаашид авах арга хэмжээний тухай" Засгийн газрын хуралдааны 2024 оны №39 тэмдэглэл, "Аргачлал батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны №84 тушаалын хавсралтаар батлагдсан "Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах аргачлал", "Хяналт-шинжилгээ, үнэлгээний тухай" Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны №1/2516 албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Гаалийн тухай хуулиар гаалийн удирдах төв байгууллагын дарга батлах тусгайлсан эрх олгоогүй байхад баталж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоон эрх зүйн зөрчил үүсгэсэн "Заавар батлах тухай" 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №А/62 тушаал (Бүрэн буюу бүрэн бус суудлын автомашин, суудлын автомашины кузовыг тодорхойлон ангилах заавар)-ыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан шаардлагатай бол байгууллагын дотоодод дагаж мөрдөх, бүрэн буюу бүрэн бус суудлын автомашин, суудлын автомашины кузов тодорхойлон ангилах үйл ажиллагааны заавар боловсруулж, батлуулж ажиллахыг Барааны ангилал, үнэлгээний хэлтэс (Ч.Чимгэрэл), Бүрдүүлэлтийн цахим төв(Э.Лхагвасүрэн)-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд хөдөлгөөн хийлгэх арга хэмжээ авч ажиллахыг Хуулийн хэлтэс(Ч.Тамираа)-т тус тус даалгасугай.

Дарга                            Р.Отгонжаргал