A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/79

Улаанбаатар хот

Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."ТИР Конвенцийг хэрэгжүүлэх, ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /Э.Мөнхөө/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2003 оны 319 дүгээр тушаалыг хүчингүй болгонд тооцсугай.

4.Энэ тушаалыг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Б.АСРАЛТ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3690 дүгээрт бүртгэв.