- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/82
Улаанбаатар хот
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 55.5 дахь хэсэг, 2711дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:
1.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн Үндсэн маягтыг 1 дүгээр, Нэмэлт маягтыг 2 дугаар, "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хавсралт"-ыг 3 дугаар, "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар"-ыг 4 дүгээр, "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар"-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн бүрдүүлэлтийн газар /З.Цэрэндулам/, Статистикийн хэлтэс /Б.Цэрэн/-т үүрэг болгосугай.
3.Шинэчлэгдэн батлагдсан кодыг КАЙС-ийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д даалгасугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573, 2015 оны А/160, ГТЕГ-ын даргын 2016 оны А/237 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэ тушаалыг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
/ГЕГ-ын даргын 2019 оны А/250 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/
/ГЕГ-ын даргын 2020 оны А/153 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/
ДАРГА Б. АСРАЛТ
Текст томруулах
A
A
A